Төрийн дээд шагналаар шагнагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үр бүтээлтэй ажилласан улсын байцаагчдыг Төрийн дээд шагнал “Алтан гадас одон” болон “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа. “Алтан гадас одон”-гоор МХЕГ-ын ЭМБСШУХГ-ын дарга Н.Гансүх, МХЕГ-ын мэргэжилтэн Б.Батцэнгэл, Б.Ундармаа болон өндөр настан М.Энхтуяа, НМХГ-ын улсын байцаагч Н.Ванданлхүндэв, Д.Отгон, Д.Батсүх, С.Зоригсайхан, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны улсын байцаагч Г.Базардорж нар шагнагдав. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн Хөдөлмөрийн нөхцлийн төвийн улсын байцаагч Н.Уранчимэг, НМХГ-ын улсын байцаагч Ц.Цэрмаа, Д.Энхжаргал, Д.Цэнд нар шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top