Мэндчилгээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Улсын минь зүрх нь болсон Сүхбаатар дүүргийнхээ нийт ард иргэд, ахмад буурлууд та бүхэндээ ИТХ-ын тэргүүлэгчид Засаг дарга түүний Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа усан могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, өнгөрөх жилийн тань өлзий буян арвижиж, угтах жилийн тань үйлс хийморь бадран, ураг төрөл удам угсаагаараа урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top