УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлаж гишүүдийн нуруу тэнийж буй. Чуулган засварлаж УИХ-ын дарга З.Энхболдыг модон алхаа "тог" хийлгэсний дараа эмэгтэй гишүүд үдийн цайндаа хамт "мордож" хуушуурдацгаав. Тэр ч бүү хэл улаан виногоор даруулж "бяцхан" доргиод авчээ. Сар шинийн баяр дөхөж байгааг хэлэх үү, чуулган завсарласныг ч хэлэх үү эмэгтэй гишүүд маань үндэсний хувцасаараа гоёцгоосон нь аргагүйн төрийн ордны чимэг болж буй.

Сэтгэгдэл ( 0 )