Ерөнхийлөгч “Их Майдар” цогцолборын тухай зарлиг гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Хүн ардынхаа үндэсний ухамсар, гүн ухааны үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Их Майдар сан” төрийн бус байгууллага, иргэд, уран бүтээлчдээс гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч “Их Майдар” цогцолборын тухай 27 тоот зарлиг гаргалаа.

Уг зарлигаар эв нэгдэл, энэрэл нигүүслийн ёсыг эрхэмлэгч Их Майдар бурхны цогцолбор төслийг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгохоор тогтоожээ. Мөн төр улс, түмэн олныхоо цог золбоог бататгах, монголчуудын уламжлалт ёс заншил, гүн ухааныг хөгжүүлэх “Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжиж оролцохыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх иргэн бүрт уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top