Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу  автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа.

Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог. Өөрөөр хэлбэл, энэ сарын 9,10-ны бямба, ням гараг, Цагаан сарын баярын шинийн нэгэн , хоёрны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.

Харин шинийн гурван буюу 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн журам ердийнхөөрөө хэрэгжиж эхэлнэ. Энэ үеэр Замын цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан замын хөдөлгөөний ачаалал ихэсч түгжрэл үүсгэдэг  гэр хорооллын замуудад хүч нэмэгдүүлэн ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top