Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/52 тоот захирамжаар Ц.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Бавуугийн Батцэнгэлийг томиллоо.
Бавуугийн Батцэнгэл 1988-1998 онд Хан Уул Дүүргийн 52-р дунд сургууль, 2000 онд БНЧУ-ын Карлын их сургуулийн Чех хэлний анги, 2000-2004 онд БНЧУ-ын Метрополитан Их Сургуулийн Олон улсын худалдааны анги, 2004-2005 онд. ИБУИБНУ-ын Малвэрн Хаус Коллежид Англи хэлний боловсрол тус тус эзэмшсэн. 2005-2013 онд Чөлөөт уран бүтээлч, 2009 оноос Жи Эн Беверэжис ХХК-ийн Маркетингийн албанд зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )