Цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

2013 оны 02 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус, өдөртөө Халх голын саваар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд Арц богдын өвөр хоолойгоор, 11-12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 11, 12-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top