40 оюутан Япон орныг зорилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

 

Япон улсын Засгийн газар энэ жил Ази, Номхон далайн орнууд, Хойд Америкийн бүсийн 41 орны хүүхэд залуусыг урьж, Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүүхэд залуусын харилцаа

тогтоох зорилго бүхий “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Монголоос энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн 11-р сард 175 ахлах ангийн сурагч, оюутнууд Япон улсад айлчилсан ба өнөөдөр хөтөлбөрийн 4-р ээлжинд голдуу байгалийн ухааны чиглэлээр сурч байгаа 40 оюутан Токио руу нислээ.

Өнөөдөр ниссэн 4-р ээлжийн оюутнууд Японд буусны дараа Токио хотод тайлбар танилцуулга хийсний дараа, Иватэ мужид зочлож газар хөдлөлтөөс хойш 2 жил гаран өнгөрч байгаа энэ хугацаанд тасралтгүй сэргээн босголтын ажлыг

хийж буйг нүдээр үзэхийн зэрэгцээ, тухайн орон нутгийн оюутан сурагчидтай танилцан, тэдний сургуульд зочлох, япон айлд хонох, гамшигтай тэмцэх асуудлаархи сургалтанд хамрагдах зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцох

төлөвлөгөөтэй байгаа.

2012 оны 2 сараас 2013 оны 2 сар хүртэл Япон болон Монгол хоёр улс анх 1972 оны 2 сард дипломат харилцаа тогтоосноос хойш 40 жил хэмээх тэмдэглэлт ойтойгоо золгож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Засгийн газрын дээд

хэмжээний харилцан айлчлал болон соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Эдгээрээс өнөөг хүртэлх хамгийн олон тооны хүүхэд, залуус буюу Монголын 215 хүний бүрэлдэхүүн Япон оронтой танилцах энэ хөтөлбөр нь хоёр улсын харилцааг улам их хөгжүүлэхэд чухал болох Япон орны тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах арга хэмжээ юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top