Зам тээврийн яам ахмадуудаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

 

Усан могой жилийн сар шинийн босгон дээр Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн уулзалтад зам, тээврийн салбарыг 1973-1982 онд толгойлж байсан Б.Энэбиш, сайд асан Р.Сандалхан зэрэг энэ салбарт нэгэн насны ажил амьдралаа зориулсан настан буурлууд хүрэлцэн ирсэн юм.
Салбарын сайдын хувьд Зам, тээврийн яамнаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээс эхлээд салбар бүрт өрнөх бүтээн байгуулалтын цараа ихтэй ажлын тухай товч танилцууллаа. Тэрбээр “Та бүхэнтэйгээ уулзсаны хувьд санал бодол, үнэтэй зөвлөгөөг тань сонсохыг хүсч байна. Учир нь та бүхний нас, амьдралын туршлага энэ салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг бодсон ч ахмад буурлуудын сургаал, зөвлөгөө бидэнд чухал байгаа юм. Та бүхэн ч цаашид ч салбар салбартаа үгээ хэлж, туршлагаа хуваалцаж, залгамж халаагаа бэлтгэхэд өөрсдийн боломжоороо туслах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Зам, тээврийн салбарын ахмадуудын хувьд “ Сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бидний хувьд манай салбарт ямар бодлого хэрэгжиж, ямар ажил өрнөж байгаа тухай мэдээллийг чих тавин сонсдог. Зам, тээврийн яамны хувьд томоохон шинэчлэлүүдийг зоримог эхлүүлж байгаад талархалтай ханддаг. Хамгийн гол нь салбарыг шинэчлэх ажлуудаа зоригтой хийж дуусгах нь чухал байна” гэдгийг захиж байлаа.
Уулзалтын төгсгөлд А.Гансүх сайд ахмадууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлээд гарын бэлгээ гардууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top