Улаанбаатарт өдөртөө 16-18 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

2013 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар  үүлэрхэг , бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст  зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дархадын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын саваар 21-26 градусУвс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 18-23 градус, Алтайн уулс,говийн бүсийн хойд хэсгээр 11-16 градус,   говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.   16-18 градус хүйтэн байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top