Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар БНИУ-ын төв хэсэгт орших Лацио бүс нутгийн Фрозиноне мужийн Вероли хотын дарга ноён Жүзеппе Д”Онориотой уулзлаа. Тэрбээр энэ үеэр тус хотод баригдах дэлхийн энх тайван, улс орнуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг бүхий дурсгалын хөшөөнд зориулан Монголын газар нутгийн чулууг хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Италийн хөшөө дурсгалыг Монгол чулуу чимэх юм. Өөрөөр хэлбэл Вероли хот нь МЭӨ 5 дугаар зуунд байгуулагдсан бөгөөд эртний Ромын Эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Вероли хотын захиргаа БНИУ-ын Засгийн газраар дамжуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан өөрийн орны чулууг хандивлахыг хүссэний дагуу Монгол улс чулуунаасаа өгч байгаа нь энэ юм. Хөшөөний барилгын ажил энэ оны тавдугаар сард өндөрлөх ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )