Олон жилийн турш биороботууд зөвхөн шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичигсдийн бүтээлд гардаг байлаа. Гэвч хэсэг эрдэмтэд хамтран хиймэл эрхтнүүд, нийлэг цус бүхий бодит био хүнийг бүтээснээр киборг хүн оршин байх гэдэг тийм ч үл бүтэх зөгнөлт зүйл биш болж хувирав.
Энэхүү ер бусын роботыг бүтээхийн тулд хиймэл эрхтний салбар дахь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг ашиглан, цөс, бөөр, нойр булчирхай, бүхэл бүтэн цусны эргэлтийн систем гээд бүгдийг бүтээсэн аж.
2 метр өндөртэй энэхүү биоробот нь гадна төрхөөрөө 1970-аад оны "Six Million Dollar Man" цуврал киноны “био хүн” Стив Остинтэй төстэй аж. Түүний зохион бүтээлт харьцангуй хямд, ердөө л нэг сая долларт батсан байна.
Саяхан Channel 4 “Био хүнийг хэрхэн бүтээх вэ” гэсэн баримтат киноны зураг авсан ба энэ долоо хоногт Лондонгийн шинжлэх ухааны музейн үзэсгэлэн дээр үзүүлэх юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )