Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Тийн ялгуусан" хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим хүнд өчигдөр төрийн одон, медаль гардуулсан.
Энэхүү төрийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас "Алтан Жолоо" группийн Ерөнхийлөгч Ваня овогтой Энхбаатарыг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, бизнесийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт, ажлын байрны тоог нэмэгдүүлж, ард түмэндээ эрүүл чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг,нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж явааг өндрөөр үнэлж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
А.Маша

Сэтгэгдэл ( 0 )