Өнөөдөр 08:00 цагт Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсний дараагаар Төрийн золголт хийлээ. Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золголтын эхэнд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн их Хан хуурыг эгшиглүүлэн, гарч буй XYII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн өнгийг засан төрийн өргөөний жаврыг үргээж төр түмэндээ өргөх магтаал туйллаа.
Үүний дараагаар төр нь шашиндаа, шашин нь төрдөө хүндэтгэл үзүүлэн Гандантэгчинлэн хийдийн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлан хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн гурван өндөрлөгийн амар мэндийг мэдэж золголоо.
Ингээд Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золгуутыг зургаар хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )