Сар шинийн барилдаанд Г.Эрхэмбаяр арслан түрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Билгийн улирлын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн бариладан өчигдөр боллоо. Усан луу жилийн сүүлчийн орой Монгол бөхийн өргөөнөө болсон уг брилдааныг уламжлал ёсоор Гандантэгчилэн хийд, Төрийн ёслолын албатай хамтран зохион байгуулав. Тавь гаран жилийн түүхтэй сар шинийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Д.Бумбаяр, Д.Баасандорж нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглон барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын арслан Г. Эрхэмбаяр түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол улсын аварга С. Мөнхбат үзүүрлэлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top