Монгол газар нутгийн чулууг хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар БНИУ-ын төв хэсэгт орших Лацио бүс нутгийн Фрозиноне мужийн Вероли хотын дарга ноён Жүзеппе Д Онорио-той уулзаж, тус хотод баригдах дэлхийн энх тайван, улс орнуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг бүхий дурсгалын хөшөөнд зориулан Монголын газар нутгийн чулууг хүлээлгэн өглөө.

Вероли хот нь МЭӨ 5 дугаар зуунд байгуулагдсан бөгөөд эртний Ромын Эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Вероли хотын захиргаа БНИУ-ын  Засгийн газраар уламжлуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан өөрийн орны чулууг хандивлахыг хүссэн бөгөөд уг санаачилгыг Монгол Улс дэмжиж, хувь нэмрээ орууллаа. Хөшөөний барилгын ажил энэ оны 5 дугаар сард өндөрлөж, нээлтийг нь хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top