Х.Тэмүүжин сайд гарын бэлгээ гардуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сар шинийн баяртай холбогдуулан салбарын  ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр  хууль эрх зүйн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон байна.

 Ахмадууд бидний үед хийж чадаагүй шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам хийж байна. Шинэчлэлийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг нэн яаралтай шинэчилж, энэрэнгүй хууль болгох, Иргэний хууль, Гэр бүлийн хуулиудыг эргэн харахыг сануулжээ.

 Мөн УИХ олон хууль баталж байгаа ч ард иргэддээ таниулах сурталчилгаа муу байна. Энэ тал дээр анхаарч ажиллаарай гэжээ. Түүнчлэн хүүхэд, залуусын хүмүүжил доголдож, РС тоглоомд донтох, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис их хэрэглэх болсон тул ерөнхий боловсролын сургуулийн сургалтын праграммд хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх хичээл оруулаасай гэж бодож явдгаа уламжилжээ.

Х.Тэмүүжин сайд ахмадуудын хэлсэн үг, санаа бодлыг анхаарч үзнэ гэдгээ хэлээд дулаан орохоор ахмадуудаа амралтын газар хүлээн авч, амраана. Тэр үед илүү тухтай ярилцах боломж гарах байх гээд  гарын бэлгээ гардуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top