Хурандаа Гирс С.Павлович сар шинийн мэнд дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 11

Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд ХЦ-ийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав, Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Х.Дамдинсүрэн, Тамгын хэлтсийн гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Эрдэнэчимэг нар Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны байгууллагуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Гирс Сергей Павлович, төлөөлөгчийн орлогч, хурандаа Соленков Геннадий Васильевич нарыг хүсэлтийнх нь дагуу Хил хамгаалах ерөнхий газарт хүлээн авч уулзжээ.

Хурандаа Гирс С.Павлович Оросын Холбооны Улсын Холбооны Аюулгүй Байдлын Албаны захирлын итгэмжлэх жуух бичгийг ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд ХЦ-ийн штабын дарга хошууч генерал С.Гүржавт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн тэрбээр Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын нийт хилчдэд баярын мэндчилгээ хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top