Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиож буй энэ өдрүүдэд ЭМЯ-аас ард иргэдэд дараах зүйлийг сэрэмжлүүлж, зөвлөмж болгож байна.
-Хоол ундыг тохируулан хэрэглэх, хоолны хордлогоос сэргийлэх
-Даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлж дулаан хувцаслах, бага насны хүүхдийг олон хүнтэй газраар аль болох явуулахгүй байх
-Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлт, осголтоос сэргийлэх
-Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүсийг онцгойлон анхаарах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт сайн тавих
-Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандах
-Хол замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх
-Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй, осгосон хүн таарвал та яаралтай 103,102 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )