Монгол Улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 100, түүнээс дээш настай 128 хүн энх тунх амьдарч байна. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг, захиргааны харьяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 53, Баян-Өлгий аймагт 10, Баянхонгор аймагт 9, Архангай аймагт 8, Өвөрхангай, Өмнөговь аймагт 7, Төв, Хөвсгөл аймагт 6, Дундговь, Орхон, Ховд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт 1-4 өндөр настан амьдарч байгаа бөгөөд хүйсийн хувьд 20 буюу 15.6 хувь нь эрэгтэйчүүд, 108 буюу 84.4 хувь нь эмэгтэйчүүд аж.
Өндөр настнууд дунд хамгийн ахмадаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн 112 настай Маам овогтой Ичинхорол гуай тодорлоо.
Дашрамд дурдахад одоогоор дэлхийн хамгийн өндөр настай иргэн 1897 оны 4-р сарын 19-нд төрсөн 116 настай Япон улсын иргэн Жироэмон Кимүра ажээ.

Сэтгэгдэл ( 0 )