2013 оны 02 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 13-наас 2 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд зарим газраар, 14-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулсаар, 13,15-нд зарим газраар, 16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14,15-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )