Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа "Аргагүй амраг" тоглолтоо Солонгост ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан тоглож буй. Түүний тоглолтын үзэхийг хүссэн оюутнуудад хөнгөлөлт үзүүлэхийг Солонгос дахь Монгол оюутны холбооны зүгээс санал болгожээ. Поп хатагтай ч Монгол оюутнуудынхаа хүсэлтийг хүлээн авч "Аргагүй амраг" тоглолтынхоо тасалбарыг 3000 вон болгосон байна. Поп дива "Тийн ялгуулсан " хэмээх усан могой жилийг угтсан тоглолтоо битүүний өдөр Сөүл хотын "Sejong" Соёлын ордонд хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )