Бага зэрэг цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар 22-27 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top