Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажиллаж буй офицер, ахлагч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар энгэрээ мялаав. Шагнал хүртсэн бүрэлдэхүүнд төрийн одон, медалийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар гардуулж, ажил албанд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
“Цэргийн гавъяаны одон”-гоор
Цумбын Буянжаргал ЗХЖШ-ын ЕЗЦК-ын ахлах офицер, хурандаа
Зундуйн Баярмагнай ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа
Ламжавын Отгонбаатар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Барилга орон сууцны хангалтын тасгийн дарга, дэд хурандаа
Лхагвын Төмөрбаатар БХИС, Цэргийн командын сургуулийн Ар тал, эдийн засгийн тэнхимийн дарга, хурандаа
Буянтогтохын Элбэгжаргал БХХСАХНЭ-ийн нүдний их эмч, дэд хурандаа
Равдангийн Батцэнгэл Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дайчилгааны офицер, дэд хурандаа
Лхагвын Баатарзориг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ар талын дарга, хошууч
“Цэргийн хүндэт медаль”-аар
Цэрэнтогтохын Бат-Амгалан Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн1 дүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа
Дамдины Пүрэвсан Зэвсэгт хүчний ЕЗЦК-ын цэргийн албаны офицер, хошууч
Балданжамцын Отгонбаяр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн нярав засварчин, ахлах ахлагч
Батсүхийн Дэнзэнболд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ажиллагааны удирдлагын албаны дарга, дэд хурандаа
Ванчиндоржийн Алтанцэцэг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн Орон сууц ашиглалтын офицер, хошууч
Юндэнгийн Энхцэцэг Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Хүний нөөцийн мэргэжилтэн, хошууч
Оскокийн Мөнхмагнай Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч
Ядамсүрэнгийн Батбаяр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч
Жамсранжавын Энхжаргал БХХСАХНЭ-ийн хордлогын тасгийн их эмч, дэд хурандаа
Д.Тэгшжаргал БХХСАХНЭ-ийн лаборант

Сэтгэгдэл ( 0 )