Н.Энхбаяртай золголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны 10 гаруй гишүүн дөнгөж сая экс Ерөнхийлөгчтэй уулзаж золгосон байна. МАХН-ынгүйцэтгэх товчоонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд Э.Эрдэнэжамъяан  болон бусад хүмүүс багтдаг бөгөөд тэд бөөндөө золгосон ажээ.  Уулзалт цаг гаран үргэлжилсэн бөгөөд  уулзалтын талаар эх сурвалж: “Дарга амьсгаадаад олигтой ярьж чадахгүй байсан.  Өнөөдрийн байдлаар бие хамгаалагчтайгаа  өрөөндөө ганцаараа хоригдож байгаа.  Өрөө нь их хүйтэн байсан” гэв. Н.Энхбаяртай золгохоор гэр бүлийнхэн нь шинийн нэгэнд ирсэн ч  бүх нийтийн баяр өдөр хэмээгээд оруулаагүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top