Өнөөдөр өглөөнөөс эхлээд замын түгжээг гээчийг мартлаа. Нийслэлийн захын, төвийн гээд бүх зам сэлүүхэн сайхан байна. Байнга ийм байгаасай гэж бодлоо. Хэрвээ энгийн үед зам ийм сэлүүхэн байдаг бол бухимдах ганц шалтгаан ч гэсэн байхгүй болох юм. Тэгвэл энгийн үед ч гэсэн бухимдалгүй явах боломж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл та бид хотын нэг захаас нөгөө зах руу гурваас таван цаг түгжрэхгүй гэсэн үг. Үүний тулд хурданы зам барих хэрэгтэй. Ингэснээр та бид алтнаас үнэтэй цагаа замын түгжээнд барахгүй ажлаа хурдан амжуулах боломжтой болно. Хэдийгээр агаарын мэт сонсогдож байгаа ч Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр боломжтой гэж тайлбарлав. Тэрбээр: Нийслэлд зургаан чиглэлэд хурданы зам барина. Төлөвлөгөө нь гарчихсан байгаа. Зам барих мөнгөний гурваны нэгийг нь Чингис бондоор санхүүжүүлж байгаа. Одоо ажил хэрэг болоход гурван жил хүлээх л хэрэгтэй” гэнэ.
Түүний хэлсэн энэ үг хурдан ажил хэрэг болж нийслэлийн зам дандаа ийм байгаасай.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )