Улаанбаатар хотын захирагчийн албанаас сар шинийн баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг тогтоосон билээ. Хуваарийн дагуу “Боса”,“Миний”, “Скай”, “Номин” хүнсний сүлжээ дэлгүүрүүд өчигдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажээ. Харин өнөөдрөөс “Барс”, “Хүчит шонхор” ,“Да хүрээ трейд” зэрэг захууд ердийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. Томоохон захуудын хувьд ажиллах болоогүй байна. Тодруулбал “Хархорин” худалдааны төв хоёрдугаар сарын 15-ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Нарантуул” худалдааны төв энэ сарын 11-22-ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )