Нэгдүгээр сард Монголд 9 удаа газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Аюулт үзэгдэл, осол энэ оны 1 дүгээр сард 452 удаа гарсны улмаас 5 хүн амь насаа алдаж, 0.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Мөн сард объектын түймэр 428 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт тус бүр 9 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 3 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 2 удаа, малын гоц халдварт цэцэг өвчин 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 109-өөр нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо 8-аар буурчээ.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 1 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо суманд орж 8.5 мм-т хүрчээ. Энэ оны 1 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 6.7 хэм, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн бага температур -47.2 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 24 м/с хүрчээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 1 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top