Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Хайрт ханьдаа

Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм
Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад
Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ
Хормын төдийд чамайг би гомдоочихвол
Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг
Дулаахан гараас чинь итгэлтэй атгахдаа
Дутууг чинь нөхөн үүрд хамт байя гэж боддог
Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай 
Харанхуй амьдралын минь гэрэл нь чи болоорой

 

Nyamsuren Jamsranjav-аас

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top