Болгар дахь монгол оюутнууд үндэсний хоолоо “гайхуулав”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Болгар Улсын Благоевград хотноо байрладаг Америкийн их сургуульд суралцаж буй 10 гаруй орны оюутнуудын дунд үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулагдаж, оюутнууд өөрийн орны үндэсний хоолны онцлог, хийх арга, түүхийн талаар товч танилцуулж, урлагийн үзүүлбэр үзүүлжээ.

Тус сургуульд  50 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд Болгар Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас оюутнуудтай хамтран монгол ахуй, соёл, бэлэг дурсгалын холбогдолтой зүйлсээр үзэсгэлэн гаргаж үзүүлсэн байна.

Мөн оюутнууд орчин цагийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл хийж, өөрсдөө хийж бэлтгэсэн хийсэн үндэсний хоолны амталгаа зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top