30,000 гаруй жолооны үнэмлэх хүлээгдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

 

Жолооны үнэмлэх дөрвөн сарын турш хэвлэгдээгүйн улмаас  40,000 орчим үнэмлэх хүлээгдээд байсан билээ. Хэдийгээр дөрвөн хэвлэх машинаар  24цагийн турш хэвлэж байгаа ч  жолооны үнэмлэхийг хэвлэж  дуусаагүй байна.  Цагаан сарын өмнө 39 мянган жолооны үнэмлэх хэвлэсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Одоо өнгөрсөн оны наймдугаар сард жолооны курс төгсч, үнэмлэхээ захиалсан иргэдийнхийг хэвлэж байгаа аж. Өдөрт 1200-1300 жолооны үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд хүлээгдэж байгаа 30 гаруй мянган үнэмлэхийг гуравдугаар сарын эхээр хэвлэж дуусгахаар болжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top