Хэнтийчүүдийн золголтонд Ренбүчи оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Монгол гэдэг нэрийг дэлхийн дайтад таниулсан Мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн нутаг, их түүхийн голомт газар Хан Хэнтий аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойгоо тохиолдуулан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Хан Хэнтийчүүдийн золголт цэнгүүн 2013 оны 02 дугаар сарын 19 буюу шинийн 9-ны билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах аж. Сар шинийн золголт, цэнгүүнд Хэнтий нутгаас тодорсон Энэтхэг, Түвдэд олон жил шавилан сууж бурхны номонд гэгээрсэн Жонон Ханчэн Ренбүчи өөрийн биеэр оролцож, нутгийн лам хуваргууд ном айлдах гэнэ. Мөн Сумдын иргэдийн золголт, Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан, Хэнтийгээс тодорсон урлагийн алдартнуудын Галла Тоглолт болох юм байна. Эл арга хэмжээнээс олсон орлогыг Хэнтий аймгийн 90 жилийн ойн арга хэмжээнд хандивлаж, бодитой бүтээлч ажилд зарцуулахаар нутгийн зөвлөлийнхөн шийдвэрлэжээ. Мөн ирсэн хүн бүхэнд гарын бэлэгтэй, азтай 9 хүн супер хонжворын эзэн болно. Хэнтийчүүд та бүхнийг золголт цэнгүүндээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Утас: 99110631, 88114995, 99109366.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top