Мүүний шашны 200 хүн амиа хорлохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

 

“Солонгосын мүүний шашны дагалдагчид энэ сарын 22-нд бөөнөөрөө амиа хорлохоор бэлтгэж байна. Учир нь өнгөрсөн оны энэ өдөр энэ шашныг шашныг үндэслэгч Сан Мён Мүүн нас барсан юм. Тиймээс түүнийг дагагчид Сан Мён Мүүний араас диваажинд очихоор “рашаан” гэсэн нэртэй цианитын хүчлийг уух гэж байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл гадуур тархаад байгаа. Тиймээс энэ талаар  тус байгууллагаас тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар огт тийм зүйл байхгүй.  Харин манайхыг буруугаар ойлгодог хэсэг бүлэг хүмүүсийн явуургүй арга. Сун Мён Мүүн өнгөрсөн оны 9-р сард таалал төгссөн. Энэ бол ташаа мэдээлэл гэв.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тус байгууллага хувь хүний хөгжил, тогтвортой гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө 170 гаруй ажлыг санаачлан зохион байгуулдаг юм байна. Тодруулбал  гарцан дээр цэнхэр хантааз өмсөн зам гарахад тусалдаг болохыг тус газраас санаачлан ажил хэрэг болгосон ажээ. Мөн Монголын бүх шашны төлөөллийг багтаан зул өргөх ёслолыг эднийх анх зохион байгуулсан бөгөөд Гандан өгсөх замд тарьсан моднуудыг мөн л тус байгууллага тарьсан юм байна. Жил бүрийн наадмаар “Цэвэр цэмцгэр Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнээс гадна өрх толгойлсон эх, хараа хяналтгүй хүүхдэд анхаарал хандуулан ажилладаг бөгөөд энэ талаарх баримт сэлтийг үзүүлэв.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top