Монгол улсын ууган сургуулийн нэг болох Нэгдүгээр сургууль үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой өнөөдөр болж байна. Тус сургуулийнхан 90 жилийн ойгоо угтан ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тодруулбал өнөөдөр 12.00 цагт Соёлын төв өргөөнд ёслол хийх бөгөөд энэхүү баярт УИХ, Засгийн газрын зарим гишүүд болон Улаанбаатар хотын Засаг дарга, ИХТ-ын Тэргүүлэгчдийн дарга, томоохон бүх сургуулийн захирал, бусад салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцох аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )