Их хар сүлдний тайлгыг хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр хийжээ. Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай сүлдний өчлийг өчсөний дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, тэнд хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүн сунтгийн хадгаас адис авч хийморь сүлдээ даатгасан байна. Эл ёслолд Батлан хамгаалахын сайдын зөвлөх Б.Ариунболд, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар тэргүүтэй Хилийн цэрэг, Дотоодын цэргийн удирдлага, БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top