I хорооллын хойд талын зам дагуу олон граж бий. Эдгээр гражуудыг буулган ногоон байгууламж болгох саналыг иргэд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар ирүүлжээ. Тэгвэл эдгээр гражуудыг цэгцлэх төлөвлөгөөг аль хэдий гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөлөгөөний 2,13-т "Орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гаражуудыг цэгцлэн газар ашиглалтыг сайжруулж, орчны тохижилт бүхий нэгдсэн граж хотын төвийн төвийн хэсэгт авто зогсоол байгуулых ажлыг оршин суугчид болон граж, авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах"-аар төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголд I хорооллын арын граж болон гэр хорооллыг ногоон байгууламж бүхий орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )