Одоо хэлэлцэгдэж байгаа "Газрын тухай" багц хуулийн төсөл батлагдвал "улсын тусгай хэрэгцээ" болон "нийтийн хэрэгцээ"-г үндэслэн газрыг чөлөөлбөл нөхөн олговор олгоно. Чөлөөлсний нөхөн олговорт хувь хүнд тухайн газрын зах зээлийн үнэ болох 25 сая төгрөг, нүүх зардалд 0,9 сая төгрөг, өөр хашаа, орон сууц автлаа амьдрах түрээсийн байрны мөнгө, нүүхтэй холбогдуулж ажлаас чөлөө авбал тэр хугацааны цалин, шинээр худалдан авах газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хураамж бүртгэл, газраа хугацаанд нь чөлөөлсний 10 хувийг тус тус олгохоор заажээ. Харин аж ахуйн нэгжийн хувьд зах зээлийн үнэ 100 сая, нүүн суурьших зардал 15 сая, завсрын үеийн, нөхөн сэргээх зардал, ажилчдын цалин, шинээр үйл ажиллагаагаа эхлэх хүртэлх хугацааны ашиг, газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, татвар хураамж, газраа хугацаанд нь чөлөөлсний 10% нэмэгдлийг тус тус аж ахуйн нэгжид олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )