2013 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 6532 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6564 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 517 эхээр буюу 8.6 хувиар өссөн байна. Түүнчлэн хүүхдийн тоо 531 хүүхдээр буюу 8.8 хувиар өсчээ. Энэ хугацаанд нялхсын эндэгдэл 113 болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 хүүхэд буюу 7.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 23 хүүхэд эндэж, 2 хүүхэд буюу 9.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )