Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа тус тус хүлцэх хэмжээнээс давжээ. Мөн Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа байх ёстой хэмжээнээс давсан байна.
Түүнчлэн 1-р хороолол орчимд 20 удаа, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж их байгаа бол Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Сэтгэгдэл ( 0 )