452 удаа аюулт үзэгдэл болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

2013 оны 1 дүгээр сард аюул үзэгдэл, осол 452 удаа гарсны улмаас 5 хүн амь насаа алдаж, 0.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны 1 дүгээр сард  объектын түймэр 428 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт тус бүр 9 удаа,  гол, нуурын усанд хүн унасан осол 3 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 2 удаа, малын гоц халдварт цэцэг өвчин 1 удаа  бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс  аюулт үзэгдэл, ослын тохиолдол 109-өөр нэмэгдэж, амь насаа  алдсан хүний тоо 8-аар буурсан хэмээн үндэсний статистикийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top