2013 онд газар эзэмшье гэвэл яах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Өмнө нь газар эзэмшиж байгаагүй иргэд 2013 онд газар эзэмших боломжтой. Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн газар эзэмших эрхтэй ба гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0,07 га газар үнэгүй эзэмшүүлэхээр тусгагдсан юм. Тиймээс сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд орсон газарт дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн сумын газрын даамал болон дүүргийн газрын албанд өргөдлөө гаргаж шийдвэрлүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зургийг бүрдүүлэн авч очих юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top