Багтай этгээд ломбард дээрэмдэхийг завдав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Сүхбаатар дүүргийн XIX хороонд байрлах "Эрдэнэст өв" худалдааны төвийн "Нандиа" ломбардыг битүүний өдөр хар өнгийн маск зүүж нүүрээ халхалсан залуу дээрэмдэхийг завджээ. Орой 17.00 цагийн үед ломбардны ажилтан хаалгаа  онгойлгон  гарах үед нь хар өнгийн амны хаалт зүүж, хар малгай, юүдэнтэй саарал хүрэм өмссөн 18 орчим насны залуу өөдөөс нь түлхэж, гэдсэнд нь хатуу зүйл тулган орж хаалгыг хаасан байна. Энэ үед ломбардны эзэн эмэгтэй чанга дуугаар хашгирч тусламж хүсчээ. Энэ үед дээрэм хийхийг завдсан этгээд ухасхийн гарч зугтсан байна. Ломбардны ажилтан эмэгтэй энэ хэргийн талаар цагдаагийн газарт мэдэгдсэнээр дээрэм хийхийг завдсанэтгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top