Хайр бол гал юм. Тэр чамайг дулаацуулдаг бүр хайлуулдаг. Харгис догшин,хатуу яхир хэн боловч хайрын өмнө хүчин мөхөсддөг. Болд төмөр уярдаг. Бяр чадал ялагддаг. Тэр хатууг зөөлөн, яхирыг ялдам болгодог. Хаан ч заан ч, дарга ч дайчин ч хайранд бууж өгдөг. Хаан харц болж, дарга цэрэг болдог. Тэр Баатарыг хүүхэд болгодог. Ихэмсгийг энгийн болгодог. Хайр цусыг чинь буцалгадаг. Зүсийг чинь инээлгэдэг. Насыг чинь залуужуулдаг. Галаас холдохоор даардаг. Хайраас холдохоор хөрдөг. Уярам нэгэн уцаарлам нэгэн болж, Ялдам нэгэн яравгар нэгэн болдог. Цус чинь царцаж, зүс чинь ярзайж, нас чинь хөгширдөг. Ууртай, уйтгартай, гунигтай, ганцаардмал болж байвал та хайраар дутсаных. Хайр бас гол юм. Тэр таныг урсгадаг уяраадаг. Хайр таныг зөөлөн болгодог.
Бичсэн: Эрдэнэзуу хийдийн шавь Хандсүрэнгийн Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )