Манай өмнөд хөрш БНХАУ-д facebook, twitter зэрэг сошиал сүлжээ сайтууд хаалттай байдаг. Тэгвэл тэнд эдгээр сайтууд руу орох арга бас байдгийг Лондонгийн олимпийн мөнгөн медалийн эзэн Н.Төгсцогт хэлж байна. Монголын олимпийн боксын шигшээ багийнхныхаа хамтаар урд хөршид 21 хоногийн хамтарсан бэлтгэлд гараад байгаа тэрээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан монгол түмэндээ сар шинийн мэнд дамжуулсны сацуу дурлалт хосууддаа гэгээн хайрын өдрийн мэндийг ч хүргэсэн байна. Ер нь бол тэрээр хаа ч явсан фэйсбүүктэй хамт аж.

Сэтгэгдэл ( 0 )