ХХЕГ-ын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Б.Алтанхүү Монгол Улсаас Австри Улсад суух Элчин сайдаар томилогдсон Г.Батжаргалыг хүлээн авч уулзжээ. Тэд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага болон Австрийн нийслэл Венад төвтэй Европын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага /OSCE/-ын хооронд ажлын харилцаа хөгжүүлж, харилцан айчлал, сургалт семинар зохион байгуулах, терроризмтэй тэмцэх, хилийн менежментийн асуудлаар ярилцаж, санал солилцжээ.
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улс нь 2012 онд Европын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллагын харьяа Таджик Улс дахь Хилийн менежментийн коллежид манай хилчид тогтмол суралцаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )