Африк дахь Япон улсын Элчин сайдын яамны мэдээлснээр тодорхойгүй байгууллагаас Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхийг уриалсан мэйл ирэх эсвэл интернэтээр танилцуулга хийж байгааг анхааруулж байна.Мөн тус байгууллагатай холбоо тогтоосон тохиолдолд бүртгүүлэхэд баталгаат хураамж гэх нэрийн дор мөнгө нэхэмжилсэн мэдээлэл ч байгаа аж.
Тэгвэл бодит байдал дээр Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг Япон улсын Засгийн газар гадаад улс орнууд дахь Японы Элчин сайдын яам эсвэл Японы Их сургуулиудаар дамжуулан явуулдаг. Мөн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд бүртгүүлэх тохиолдолд баталгаат мөнгө гэх хураамж огт төлөх ёсгүй аж.
Тэгэхээр энэ мэтчилэн тэтгэлэгт хөтөлбөрийн сэжигтэй танилцуулга байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тус улсын ЭСЯ-наас мэдээлэл авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )