Зам, тээврийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

Ерөнхийлөгчийн зарлигаар Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнажээ.

Уг шагналыг  Зам, тээврийн сайд А.Гансүх гардуулахдаа “Монгол Улсын зам, тээврийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, төрийн дээд шагналаар шагнагдсанд баяр хүргэж байна” хэмээн онцолжээ. Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Авто замын газрын дарга асан Б.Энхтөрийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, УБТЗ-ын хөдөлгөөн зохион байгуулалтын албаны инженер Д.Цогт баяр, ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн тасгийн инженер Ө.Дашхорол, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв УТҮГ-ын мэргэжилтэн Ц.Нямжав нарыг “Алтан гадас” одон, Зам, тээврийн яамны ЗТХБГ-ын мэргэжилтэн Э.Оюунтунгалагийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top