Гурван янзын Монгол

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Амьдралд чинь гурван янзын хүн л таньтай тааралдна. Таниас доош, таньтай адил, таниас дээш. Бид заримдаа ядуу хүн гэж залхуу хүнийг л хэлдэг юм гэж өөрөөсөө дооших хүнийг дээрэлхэнэ. Чацуу нэгнээсээ хоцорчихвий гэж уралцаж арцалдна. Дээших нэгнээ өөрөө тийм биш болохоор дотроо нууцхан атаархаж муусайн баячууд гэж ад үзэж муулна. Заримдаа зусардаж долигноно. Яагаад бид дандаа нэгнээ муулдаг юм бол. Ядарсан нэгэндээ туслаж, энэрч, нигүүлсч, адил нэгэндээ урам өгч, Дээших нэгэндээ талархаж байвал зүйтэй юм. Бүгд л Монголчууд Чингисийн үр сад. Нэг хүн ч гэсэн сайн сайхан яваасай.

Суман дотроо энэ баг тэр баг гэж талцана. Аймагт очихоор тэр сум энэ сум гэж, багийн талцал үгүй болно. Улсад очихоор манай аймаг танай аймаг гэж хуваагдана. Сумын хуваагдал үгүй болно. Гадаадад очихоор Монгол шүү гэж өөриймсөнө. Тийм ээ, бидэнд бүгдэд нь Монгол Улсын иргэн гэсэн үнэмлэх байгаа. Бидэнд бүгдэд нь Чингис гэсэн өвөг дээдэс бас хөх толбо байгаа. Нэг ч болтугай Монгол бүү зовог. Нэг ч болтугай хөх толбот сайн яваг.

Бичсэн: Эрдэнэзуу хийдийн шавь Хандсүрэнгийн Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top