Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

 

08.00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн “Хангарьд” ордны 14 давхарт болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон дүүрэг,агентлагийн дарга нарыг танилцуулахаас гадна өнгөрсөн 3 долоо хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгнө.

09:00 цагаас “Тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлах нь” Монголын сэтгүүлзүйн хөгжлийн хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлт маргааш буюу 2013.2.18-д Хэвлэлийн Хүрээлэн дээр болно.
Нээлтэд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Sezan Sinanoglu, Австрали улсын багш Marsali Mackinnon, Хэвлэлийн Хүрээлэнгийн багш мэргэжилтэнгүүд оролцоно.

09.00-12.30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Дэлхийн усны өдрийн хүрээнд “Улаанбаатар хотын ус хангамж” сэдэвт уулзалт ярилцлага болно.

11.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордонд ажлаа тайлагнана.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Анагаах ухааны хүрээлэн болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлын явц, үр дүнгийн байдалтай танилцана.

15.00 цагт Шинийн найман болж байгаатай холбогдуулан лам нар АСА циркт ном уншина

15.00 цагт  Уул уурхайн яам, Уул уурхайн нэгдсэн сан Mining.mn хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалтын талаарх хэвлэлийн хурал Уул уурхайн яаманд болно.

Бэлтгэсэн А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top