Саяхны нэг өдөр Н.Батбаяр сайд хэвлэлийн хурал хийв. Хуралдаанаар улс орны эрх ашиг, хэтийн төлөвлөгөө зэрэг “ том” сэдэв хөндөж, албан ёсны өнгө аястай байсан юм. Гэвч хуралдааны төгсгөл хэсэг утгагүй болов. Тэрбээр хуралдааныхаа төгсгөлд ирсэн сэтгүүлчдэд хандан “есөн “Э”-ийн ерөөл гэгчийг хэлэв. Есөн “Э” гэдэг нь “Э” үсгээр эхэлсэн ерөөл юм байх. Харамсалтай нь сайд маань ерөөлөө хараал маягаар ширүүн “өнгөөр” хэлсэн юм. Тодруулбал: “Эрх чөлөөтэй, Элэг бүтэн, Эрдэм номтой, Эрхэлсэн ажилтай, Эд хөрөнгөтэй, Эрх мэдэлтэй, Эв нэгдэлтэй, Эх орноо гэсэн сэтгэлтэй явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэв. Тэгтэл хэвлэлийн хуралд суусан сайдын “цэргүүд” нь сайхан тоглолт үзсэн аятай алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэж байх юм. Басамжилсан, доромжилсон энэхүүү хараал маягийн ерөөл үнэндээ сайд болон цэргүүдэд нь таалагдсан бол бусдынх нь зэвүү дургүйг зэрэг хүргээд авав.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )